Улс төр |
Тангараг өргөх ньУлсын ерөнхийлөгч гэдэг бол улс орны төрийн тэргүүн байдаг.Аль ч улсын Төрийн тэргүүдийн бүрэн эрх “төрийн тэргүүний тангараг” өргөснөөр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлдэг. Улс орон бүрт шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тогтсон уламжлалт хэв маяг, нарийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулагддаг байна. Монгол улсын үндсэн хуульд заасан ёсоор бол Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, дараагийн ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болдог. УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үндсэн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор шинэ ерөнхийлөгч тангараг өргөх ёстой. Тангараг өргөхдөө Үндсэн хуулийн эх хувь дээр баруун гараа тавиад “ МУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, ард түмний эрх чөлөө, үндсэн хуулийн эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэсэн 27 үгтэй тангаргийг цээжээр дуудан хэлээд тангарагт гарын үсгээ зурдаг. Харин АНУ- ын ерөнхийлөгч тангараг өргөхдөө Библи дээр нэг гараа тавин нэг гараа өргөн “Би Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн албан үүргийг үнэнчээр гүйцэтгэж, бүхий л хүч чадлаа дайчлан Нэгдсэн улсын үндсэн хуулийг сахин, хамгаалахаа ёслол төгөлдөр тангаргалая” гэсэн 35 үгнээс бүрдсэн тангаргийн үгийг хэлдэг байна. АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хэдэн сая хүний өмнө, нүдэн дээр болдог болдог бол ОХУ-ын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Оросын улс төрийн дээд албан тушаалтнууд болон гадаадын зочид төлөөлөгчид оролцуулан Кремлийн ордонд болдог байна. Харин Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол төрийн ордны Их танхимд /энэ жил Ёслол хүндэтгэлийн өргөөнд болох болов уу/ болдог бөгөөд албаны хүмүүс, зочид төлөөлөгчид оролцдог. Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулах журмыг УИХ-аар баталдаг. Гэхдээ энэ ёслол тогтсон уламжлал дэг жаягийн дагуу явагддаг. Өмнөх буюу Ерөнхийлөгч Н.Энхбаярын тангараг өргөх ёслол төрийн ордны Их танхимд болож байсан бөгөөд Төрийн ордны Их танхимын тайзны ард байрлуулсан хөх цэнхэр дэвсгэр дээр төрийн сvлдийг залж, баруун гар талд нь төрийн далбааг байрлуулжээ. Ерөнхийлөгч Н.Багабанди, сонгогдсон Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишvvдэд зориулсан ширээ сандлыг Их танхимын гол хэсэг, тайзны баруун, зүүн жигүүрт байрлуулжээ. Шинэ Ерөнхийлөгчид зориулсан ширээн дээр Үндсэн хуулийн эх хувь, Ерөнхийлөгчийн тангараг бичиг, гарын vсэг зурах үзэг, бэх болон чанга яригчийг тавьжээ. Сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөхдөө Үндсэн хуулийн эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дуудан хэлээд тангарагт гарын үсгээ зурж, Дараагаар нь төрийн далбааны дэргэд очиж зүүн өвдгөөрөө сөгдөн адис авна. Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ Ерөнхийлөгчид төрийн тамгыг нанжвандан хадаг дээр залж хүндэтгэлтэйгээр өргөн барьжээ. 18:26 - 2010-07-23 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Ene minii hobby.Ene minii........... Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Манлайлал - (гарчиггүй) - Ийм л байх хэрэгтэй - Монгол улс хөгжил цэцэглэлтээрээ дэлхийд 50-р байранд явж байна - Тангараг өргөх нь - Цагаан ордонтой танилцахуй - Leadership on Wikipedia - Улстөрчдийн гэргийтэйгээ танилцсан түүх буюу амьдралд хөтөлсөн азтай учралууд - Galdan Boshugt Khan Найзууд - Зоригт ван |