Улс төр

Цагаан ордонтой танилцахуй

Хоёр зуун жилийн настай “Цагаан ордон"-ы хана туурга нь үг хэлдэгсэн бол олон түүх өгүүлэх  энэ ордоноор аялцгаая. vip76_whitehouse_today
АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчийн амьдарч байсан"Цагаан ордон"-нд түүхэндээ 43 төрийн тэргүүн амьдарч байжээ.

Анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон /George Washington/ "Цагаан ордон"-г барих санааг гаргасан гэдэг. Тэрээр "Ерөнхийлөгчийн ажиллах байр, аж төрөх гэр бүгд нэг дор байх хэрэгтэй" гэж шийдсэн байна. Ингээд нийслэл Вашингтоны Пенсилвани дүүргийн хэсэг газрыг сонгожээ. Есөн алдартай зохион бүтээгчээр зураг төсөл гаргуулснаас Ирландад төрсөн Жеймс Хобан /James Hoban/ хэмээх архитектурчийн зургийг сонгосон байна.  Ингээд барилгыг Жеоржеона хэв маягаар барьж ханыг нь тэнгисийн цагаан элсэн өнгийн чулуугаар барьж, урласан байна. Энэ нь цагаан ордны ханыг бат бөх болгохоос гадна, сайхан харагдуулдаг.  Цагаан ордны барилгын суурь тавигдаж, бүтээн босголтын ажил 1792 оны аравдугаар сарын 13-нд олон мянган цагаач буюу Африк гаралтай Америк иргэдийн хөлс хүчээр баригдаж эхэлжээ.

Цагаан ордныг 1800 оны арваннэгдүгээр сарын нэгэнд ашиглалтад оруулсан юм. Ерөнхийлөгчийн суух энэ барилгын ажилд нийт 2.4 сая ам.доллар зарцуулсан тооцоо байдаг. Цагаан ордон нэрийг тогтоон өгөх гэж мөн багагүй хугацаа өнгөрчээ. Эхэн үедээ "Ерөнхийлөгчийн ордон", "Ерөнхийлөгчийн харш", "Ерөнхийлөгчийн байшин" гэж нэрлэж байв. Цагаан ордонд амьдарсан анхны Ерөнхийлөгч нь Жорж Вашингтон бус Жон Адамс байсан юм.

Ингээд 1811 оноос Теодор Рузвельтийн шийдвэрээр одоогийн "Цагаан ордон" нэрээ авсан юм. "Цагаан ордон"-ы цогцолборыг ерөнхийд нь зүүн, баруун жигүүр гэж хуваадаг. vip76_roomgreenЕрөнхийлөгчийн амьдрах гэр нь барилгын хоёр давхарт байрлана.
Ордоны барилгын зүүн жигүүрт номын сан, нэгдсэн гал тогоо, бусад албаны ажилтнуудын өрөө байрладаг. Ерөнхийлөгчийн хооллох өрөө харин тусдаа байна.

Цагаан ордон 1814 оны дайны үед Их Британий армийн галд өртөж байжээ. Энэ үед ерөнхийлөгч Жеймс Монро /James Monroe/ Цагаан ордныг дахин сэргээж дуустал буюу 1817 оны аравдугаар сар хүртэл нүүж байсан гэдэг.


Өнөөгийн цагаан ордон
Цагаан ордонд 1969-1974 онд сууж байсан тэргүүн хадагтай Пат Никсон /Pat Nixon/ Ногоон өрөө, Хөх өрөө, Улаан өрөөг
сэргээн vip76_roomblueзасварлажээ. Тэрээр 600 гаруй бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан гэдэг. Түүний нөхөр Ричард Никсон /Richard Nixon/ хуучин усан бассейныг шинэчилсэн байна.

Цагаан ордон 132 өрөө, ариун цэврийн өрөө 25412 хаалга, 147 цонхтой, 28 галын гарц байдаг. Түүнчлэн найман шат, гурван цахилгаан шатнаас гадна теннисний талбай, боулингийн өрөө, кино театр, гүйлтийн талбай, усан бассейн бий.





Үдийн зоогийн өрөө, зууван шаргал өрөө, хурлын танхим зэрэг олон сайхан өрөө танхимтай ажээ. vip76_groundwhitehouse

Цагаан ордоны цэцэрлэгт хүрээлэн нь 18 акр буюу 7.3 гегтар талбайг эзлэн оршино.











Цагаан ордон ерөнхийлөгчийн хүүхдүүд
Залуу Тед Линколин Цагаан ордон дахь өрөө рүүгээ ямаа тууж, Куэнтин Рузвельт түүхэн зурган дээр тоглоомон машинаа өнхрүүлж, vip76_roomyellowЖон Кеннеди аавынхаа ширээн доор нуугдан тоглож байжээ.











Харин өдгөө Барак Обамагийн бяцхан хоёр охин, түүний  халуун дулаан гэр бүл “Цагаан ордон”-д нэгэн шинэ түүх нэмж байгаа билээ.

Барак Обамагийн том охин 11 настай Малиа, бага охин найман настай Саша нарын түүх нэгэн хойч үеийнхэндээ дурсагдаж үлдэх нь гарцаагүй. vip76_ObamafamilyНайман настай Саша гэхэд ерөнхийлөгчдийн хүүхдүүдээс хамгийн балчир насандаа Цагаан ордонд хөл тавьсан нэгэн боллоо.

18:12 - 2010-07-23 - Сэтгэгдэл бичих

Энэ чинь нэг сүнстэй гээд байдаг биздээ хэнийх нь билээ...Нэг тийм юм ямарч байсан байдгийн гэсэн шүү...

Зоригт ван - 19:47 - 2010-07-23

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
Ene minii hobby.Ene minii...........


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Манлайлал
- (гарчиггүй)
- Ийм л байх хэрэгтэй
- Монгол улс хөгжил цэцэглэлтээрээ дэлхийд 50-р байранд явж байна
- Тангараг өргөх нь
- Цагаан ордонтой танилцахуй
- Leadership on Wikipedia
- Улстөрчдийн гэргийтэйгээ танилцсан түүх буюу амьдралд хөтөлсөн азтай учралууд
- Galdan Boshugt Khan

Найзууд
- Зоригт ван



:-)
 
xaax